LIFE.mn ОНЦЛОХ МЭДЭЭ


Хотын нэгдүгээр орлогч нийтийн тээврийн ажлыг шалгав


 Жил бүрийн эхэнд хотын удирдлагууд иргэдэд үйлчилдэг гол үйлчилгээний байгууллага болох нийтийн тээврийн үйл ажиллагаатай газар дээр нь явж танилцдаг уламжлал тогтоод байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хотын дарга  хойд чиглэлийн хэд хэдэн автобусаар зорчин, нийтийн тээврийн үйлчилгээний байдалтай танилцаж, автобусны компаниудын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэхүү үүрэг даалгаварыг биелүүлж хийсэн ажил, гарсан үр дүн болон нийтийн тээвэрт цаашид анхаарах ямар асуудлууд байгаатай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр явж танилцлаа.
    Нийслэлийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 70 гаруй чиглэлд 1600 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Өнгөрсөн онд нийтийн тээврийн салбарт нийтдээ 45,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд автобус компаниудын санхүү эдийн засгийн чадамж сайжирч, том оврын автобустай 24 компаний 18 нь буюу 75 хувь нь өөрийн гэсэн дулаан гражтай болжээ. Мөн хувийн хэвшлийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр 198 том оврын автобусаар парк шинэчлэл хийсэн байна. Нийслэлийн Засаг дарга нийтийн  тээврийн компаниудын үйлчилгээний алдагдлыг бууруулах, чадамжийг сайжруулах үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн 4,9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэж өгсөн. Мөн жолооч, кондукторуудын ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, автобусны эцсийн 4 буудлыг иж бүрэн тохижуулсан гээд нийслэлээс боломжийн хэрээр үзүүлж буй энэ мэт дэмжлэгийн үр дүнд автобусны үйлчилгээ эрхлэгч компаниуд үйлчилгээний чанар, соёлоо сайжруулахыг хотын зүгээс шаардаж байгаа.
    Энэ үүргийн хэрэгжилт хэр байгааг хотын нэгдүгээр орлогч өнөөдөр шалгаж, Офицеруудын ордон-БММЗ чиглэлийн троллейбус, 3,4-р хороолол-Шархад чиглэлийн автобус, мөн Салхит чиглэлийн автобусаар зорчин, үйлчилгээний соёл, иргэдэд үйлчилж байгаа байдал, автобусын цэвэрлэгээтэй газар дээр нь танилцаад Нарантуул зах орж, 32 чиглэлд үйлчилдэг 430 микро автобусны үйлчилгээ хэр байгааг үзэж сонирхсон. Мөн Автобус-3, Автобус-1 компаниар орж, ажил байдалтай нь танилцсан. “Төсөв хүнд байгаа ч гэлээ нийтийн тээвэрт шаардлагатай төсвийг нь өгөх гэж чармайж байгаа. Өмнө нь өгсөн санхүүжилтээр хийсэн ажил, гарсан үр дүн байна. Мөн анхаарах зүйлүүд ч байна. Сая автобусаар явж байхад буудлаа зарлахгүй байна, бас автобус хүйтэн байна”  хэмээн хотын нэгдүгээр орлогч онцлоод нийтийн тээврээр үйлчилж буй жолооч кондукторуудын харьцаа, үйлчилгээний соёл, хариуцлага, шаардлагыг өндөрсгөхийг нийтийн тээврийнхэнд үүрэг болголоо.
    Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн дунд хийсэн судалгаагаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 85 хувь нь нийтийн тээврийн ариун цэвэр, тохижилт дунд зэрэг, 62 хувь нь үйлчилгээний соёл, зан харилцаа муу, 98 хувь нь буудлын зарлалт дунд зэрэг гэсэн үнэлгээ өгчээ.

  • ......................................................................................................................
  • Найздаа илгээх Share Share

    Сэтгэгдэл бичих
    Сэтгэгдэл
    best life insurance >:DDD permanent life insurance 405798

    2012-02-22

    Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сууц өм...

    ”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно

    2012 оныг Монгол Улсын Засгийн газраас “Өрхийн...

    Их хотын түүх гэрэл зургийн хальснаа....

    Их хотын түүхийг гэрэл зургийн хальснаа буулгасан нэ...

    Дөрвөн гартай инженер

    “Минжийг усны горимыг зохицуулж байдаг дөрвөн ...

    Дэмжээд байхад өөдлөхгүй байгаа СӨХ-үүдийг цэгцэлнэ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сууц өм...

    Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов

    “Сар шинийн баяраар нийслэлийн иргэдэд үйлчлэх...

    ”Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт болно

    2012 оныг Монгол Улсын Засгийн газраас “Өрхийн...

    Их хотын түүх гэрэл зургийн хальснаа....

    Их хотын түүхийг гэрэл зургийн хальснаа буулгасан нэ...


    ..