LIFE.mn ОНЦЛОХ МЭДЭЭ


Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна


Ирэх сарын 9-нд Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг 1912 онд “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энхүү түүхэн ойг тэмдэглээд өнгөрөх бус өнөөгийн Улаанбаатарын соёлын суурь бий болсон чухал үе учраас иргэдэд энэ талын мэдээллийг өргөнөөр өгч, иргэдээ соёлжуулах нь чухал гэдгийг тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Ойн хүрээнд хоёрдугаар сарын 06-наас эхлэн “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт гэрэл зургийн болон Архивын түүхэн баримт бичиг, үзмэрүүдийн үзэсгэлэн гаргах, Зүүн хүрээ-Дашчойлон хийдтэй хамтран ном хуруулах, Нийслэл хүрээний сэдэвт жүжиг тавих, “Нийслэл хүрээ-100 жил” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг урлаг соёлын олон ажлыг зохион байгуулна. Гэхдээ нийслэл хотын иргэн гэж ямар хүн байх, ахуйн ямар соёлд суралцсан байх,  харилцааны наад захын ямар соёлтой байх зэргээр иргэдээ соёлжуулах “Хүрээ соёл” аяныг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн бүтэн жилийн турш өрнүүлэх юм.
100 жилийн ойн өдөр нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд нийслэлийн түүхээр хичээл заана. Нийслэлийн түүхээ иргэд, хүүхэд, залууст өргөнөөр таниулах, сурталчлах үүднээс зохион бичлэг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулахаар болжээ.

  • ......................................................................................................................
  • Найздаа илгээх Share Share

    Сэтгэгдэл бичих
    Сэтгэгдэл
    6DCtNx wbfqqcwaveba, [url=http://nbmuhpvffngw.com/]nbmuhpvffngw[/url], [link=http://hbgjrgokpwgf.com/]hbgjrgokpwgf[/link], http://wgbxgxxgaiqx.com/

    2012-02-23

    eaAgFW amksznhtwjnl

    2012-02-21

    Real brain power on dpislay. Thanks for that answer!

    2012-02-19

    Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна

    Ирэх сарын 9-нд Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанб...

    Боловсролын салбарт хамтарч ажиллахаар боллоо

    Улаанбаатар хотод Монголын сургууль соёлын газрын 40...

    Нийслэлийн хуульчдын уулзалт болов

    Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба байгуула...

    Шилдгээр 5 сургууль тодорлоо

    Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр ...

    Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна

    Ирэх сарын 9-нд Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанб...

    Боловсролын салбарт хамтарч ажиллахаар боллоо

    Улаанбаатар хотод Монголын сургууль соёлын газрын 40...

    Багш нарын цалинг бүрэн олгоно

    Хотын дарга  багш нарын цалинг бүтэн олгох олго...


    ..